Бүртгэл
Бүртгүүлэгч та онлайнаар бүртгүүлэхээр бол дараах зүйлүүдийг анхаарна уу.
-
Вэб дээр байгаа manalaa.ch2003@gmail.com мэйл хаягаар шалгалтанд бүртгүүлэгч өөрийн өгөх төвшин, утасны дугаар, суралцаж буй сургууль эсвэл сургалтын төвийн нэрийг тодорхой бичиж илгээнэ.
-
Иргэний үнэмлэх юмуу гадаад паспортын аль нэгний тод авсан зураг
-
Цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авахуулсан цэвэр тод тамга тэмдэггүй байх)
Анхаар: Дээрх мэйл рүү мэдээллээ илгээхдээ иргэний үнэмлэх
цээж зургаа хавсарган нэг л удаа мэйл илгээнэ үү.
-
5003 190 558 хаан банк Чойжоо Маналсүрэн дансанд хийхдээ шалгалт өгөгчийн нэр, утасны дугаар, өгөх төвшингөө бичнэ.
Онлайн бүртгэл эхлэх, дуусах хугацаа: Өмнөх сарын шалгалт дууссанаас хойш бүртгэж эхэлнэ. Жич:Вэб дээр бичигдсэн байгаа бүртгэл дуусах өдрөөс нэг өдрийн өмнө бүртгэл дуусдаг болохыг анхаарна уу.
Онлайнаар бүртгүүлсэн бол бүх материал бүрэн мэйлээр ирүүлсэн, шалгалтын хураамж төлсөн тохиолдолд мэйлээр бүртгэж авлаа гэх хариу очих ёстой. Хэрэв хариу мэйл очихгүй бол заавал бидэнтэй холбоо барьж лавлана уу.
Бүртгүүлэгч та тестэнд өөрийн биеэр бүртгүүлэхээр ирэхдээ дараах зүйлүүдийг авч ирнэ.
-
1% цээж зураг(сүүлийн 3 сарын дотор авахуулсан цэвэр тод тамга тэмдэггүй зураг байх)
-
Биеийн байцаалтын хуулбар (Иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхний аль нэгийг канондсон хуулбар)
-
Бүртгэлийн хураамж 65,000 төгрөг/бэлнээр авчирч болно/
Бүртгэл хийх газар: МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн 4 давхар D блок D441 тоот
Байршил: БЗД-ийн 5 дугаар хороо кино үйлдвэрийн ард
Лавлах утас:88134343, 99187802
Бүртгэл эхлэх, дуусах хугацаа: Тухайн сарын бүртгэл дуусах өдрөөс 7 хоногийн өмнөөс эхлэн бүртгэнэ. Жич: Вэб дээр бичигдсэн байгаа бүртгэл дуусах өдрөөс нэг өдрийн өмнө бүртгэл дуусдаг болохыг анхаарна уу.