NAT-TEST Монгол

Холбоо барих:(976)88134343;(976)99187802


Санамж

1. Шалгалт өгөхөөр ирэхдээ биеийн байцаалт(иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт, ТҮЦ машины лавлагаа зэргийн аль нэг), зөөлөн балтай харандаа, тосон бал(цэнхэр, хар алин ч болно), баллуур зэргийг заавал авч ирнэ.

2. Хэрэв биеийн байцаалт авч ирээгүй бол шалгалтын танхимд орох боломжгүй. Утаснаас биеийн байцаалтын зураг харуулж орохгүйг анхаарна уу.

3. Шалгалт авах танхим шалгалтын өдөр тодорхой болсон байх ба хянагч багш нар орох ангийг заан чиглүүлж өгнө.

4. Шалгалт өгч байхдаа хянагч багш нарын сануулга, анхааруулгыг сайтар дагах. Хэрэв дагахгүй бол шалгалтыг хүчингүйд тооцно.

5. Хэрэв шалгалт өгөгч хэн нэгэн хуулахыг завдаж бусдад саад учруулж байгааг мэдвэл шалгалтын хянагч багш нарт мэдэгдэх

6. Шалгалт авсан өдрөөс хойш шалгалт өгөгч шалгалтын хуудсан дээр мэдээллээ зөв бичээгүй мэдээллийг өөрчлөх шаардлагатай тохиолдолд шалгалтын хураамжийн 2-ны 1-тэй дүйцэх төлбөрийг төлнө. Тиймээс шалгалт өгөх өдрөө өөрийн мэдээлэлд алдаа байгаа эсэхийг сайтар шалгаж алдаа байгаа тохиолдолд хянагч багшид мэдэгдэх ёстойг анхаарна уу.

7. Шалгалтын хариу шалгалт авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор онлайнаар гарна. Тэнцсэн эсэх хариугаа шалгахдаа www.nat-test.com хаягаар орж өөрийн бүртгэлийн дугаараа хайна. Хэрэв тэнцсэн бол таны бүртгэлийн дугаар сайтад нийтлэгдсэн байх болно.

8. Дүнгийн хуудас болон сертификате нь шалгалт авсан өдрөөс хойш 3 долоо хоногоос хойш утсаар лавлаж байж ирж авна уу. Дүнгийн хуудас болон сертификатаа авахаар ирэхдээ биеийн байцаалт, шалгалтын бүртгэлийн дугаартай хуудсаа хамт авч ирнэ.

9. Дүнгийн хуудас болон сертификатаа шалгалт өгсөн өдрөөс хойш дараагийн сарын шалгалт авах өдрөөс өмнө заавал авсан байх шаардлагатай. Хэрэв заасан хугацаанд ирж аваагүй тохиолдолд хүчингүй болж устгалд оруулдаг. Мөн дахин хэвлэж өгөхгүйг анхаарна уу.

10. Дүнгийн хуудас болон сертификатаа заасан хугацаанд аваагүй устгалд орохоос өмнө амжиж авах тохиолдол гарвал шалгалтын хураамжийн хагас хувийн төлбөр төлж авах шаардлагатай болно.

11. Тэнцээгүй шалгалт өгөгч нар дүнгийн хуудсаа заасан хугацаанд и мэйлээр авч болно.

Санамжийг сайтар уншиж шалгалтын журмыг баримтлана уу.